“МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ ҮНЭ ЦЭН” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус төвийн “Эцэг, эх-эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн санаачилгаар “Миний гэр бүл-Миний үнэ цэн” гэр бүлийн өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгөөр цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдийн дунд “Чөлөөт" сэдвээр гар зургийн уралдаан, ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Миний гэр бүл" сэдвээр эсээ бичлэгийн уралдаан, алба хаагч, эцэг, эхчүүд, хүүхдүүдийн дунд “Волейбол”, “Хөгжөөнт буухиа” тэмцээнийг тус тус зохион байгууллаа.
Гар зургийн уралдаанд нийт 11 хүүхэд бүтээлээрээ оролцсоноос тогоочийн онол, дадлагын багш, ахмад Д.Алтантуяагийн хүү А.Тэлмэнгийн бүтээл “Тэргүүн байр”, арьсан болон керамик эдлэл урлалын багш, дэслэгч Т.Шинэцэцэгийн охин Э.Энх-Ирээдүйн бүтээл “Дэд байр”;
“Миний гэр бүл" эсээ бичлэгийн уралдаанд нийт 10 хүүхэд эсээ бичиж оролцсоноос жолооч, ахлах ахлагч Ц.Лхагва-Очирын охин Л.Отчигин “Тэргүүн байр”, оёдлын технологийн багш, ахмад А.Оюунцэцэгийн хүү Н.Наранхүү “Дэд байр”;
“Волейбол”-ийн тэмцээнд Д.Эрдэнэжаргал ахлагчтай баг “Тэргүүн байр”, Б.Ихэр-Эрдэнэ ахлагчтай ахлах ангийн хүүхдүүдийн баг “Дэд байр”;
“Хөгжөөнт буухиа” тэмцээнд архив бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Г.Буянтогтох ахлагчтай баг “Тэргүүн байр”-т шалгарч, баг, хүүхдүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар, идэвхтэй оролцсон хүүхдүүдийг мөнгөн шагнал, гарын бэлгээр тус тус шагнаж урамшууллаа.
Өдөрлөгийн үеэр албан тушаалын чиг үүрэг, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай билүүлж, ёс зүй, харилцаа, хандлагаараа бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 2 алба хаагчийг сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллаар, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт олон жил идэвх, зүтгэл гарган ажиллаж байгаа 3 алба хаагчийг Засгийн газрын шагнал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шагналаар тус тус шагналаа.