МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4.2 дахь заалт, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 220, 221 дүгээр зүйл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20/1051 дүгээр “Сургалт явуулах тусгай зөвшөөрөл”-ийг үндэслэн ШШГЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар ШШГЕГ-ын дэргэдэх “Мэргэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж, чадамж олгох түр сургалтыг барилгын өргөн мэргэжлээр зохион байгуулж байв.
Улмаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр тогтоол, ШШГЕГ-ын даргын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар тус төвийг Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болгон өргөжүүлэн ажиллаж байгаад Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 460 дугаар тогтоолоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харьяанд шилжиж, ШШГЕГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/17 дугаар тушаалаар тус ангид шилжин байршиж, үйл ажиллагаа явуулж байгаад ШШГЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1107 дугаар тушаалаар бие даан үйл ажиллагаа явуулахаар болж, 2018 оны 12 дугаар сараас 409 дүгээр хаалттай хорих ангийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.