Тавигдах шаардлага:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
- Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
- Ял шийтгэл эдэлж байгаагүй;
- Офицерын албан тушаалд 35 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд 30 хүртэлх настай;
- Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн болон багш мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
- Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;
- Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
- Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
- Цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
- Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ ;
- Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан бол сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Гурван үеийн түүх намтар;
- Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
- Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалын цолны архивын лавлагаа/;
- Эмнэлэгийн мэргэжилтэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
- Багшийн орон тоон дээр ажил горилогч нь тухайн үндсэн мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Холбоо барих утас: 89040634, 89069473, 89068472