ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4.2 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124, 125-р зүйл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20/1051 дүгээр “Сургалт явуулах тусгай зөвшөөрөл”-ийг үндэслэн ШШГЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар ШШГЕГ-ын дэргэдэх Мэргэжил эзэмшүүлэх төв нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж, “Чадамж” эзэмшүүлэх сургалтыг барилгын өргөн мэргэжлээр /явуулын хэлбэрээр/ зохион байгуулж байсан.
“Чадамж” эзэмшүүлэх тусгай эрх:
-Барилгын өрөг угсрагч
-Барилгын сантехник,
-Барилгын засал чимэглэлчин
-Барилгын цахилгаанчин
-Барилгын мужаан,
-Бетон арматур
-Алт мөнгөний дархан,
-Сийлбэр,
-Оёдол эсгүүр,
-Нэхмэл,
-Ойжуулагч,
-Жимс жимсгэнэ тариалах чиглэлээр “Чадамж” эзэмшүүлэх түр сургалтуудыг зохион байгуулах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Улмаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар тус төвийг “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв” Хорих 449 дүгээр анги болгож, бүтэц, орон тоог нь өргөжүүлсэн.
ШШГЕГ-ын даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/108 дугаар тушаалаар ШШГЕГ-ын харьяа “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв”-д Хорих 449 дүгээр ангийн дугаар олгсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн тул ШШГЕГ-ын харьяа “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв” болсон.
Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны 2012.12.06-ны өдрийн 12/009 тоот “Мэргэжлийн боловсрол олгох” тусгай зөвшөөрөл:
Барилгын цахилгаанчин /индекс 7411-12/
Барилгын засал чимэглэлч /индекс 7123-20/
Барилгын сантехникч /индекс 7126-36/
Барилгын өрөг угсрагч /индекс 7112-19/
Барилгын мужаан /индекс 7112-22/
Бетон арматурчин /индекс 7114-20/
Гагнуурчин /индекс 7112-14/
Тогооч /индекс 5120-11