Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Иргэд ялтантай эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл, зөвшөөрөл, хориглох хоол хүнс, хувцас эд зүйлс

 

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014оны12сарын 08ны өдрийн А/230 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн дотоод журам”-д зааснаар:

 

Ес. Ялтанд зөвшөөрөх эд зүйлс

9.1.Ялтан дараах эд зүйлсийг өөртөө буюуөрөөндөөхадгалан хэрэглэж болно:

9.1.1.гурилан бүтээгдэхүүн;

9.1.2.нүүр, гар, хамар, хөлсний алчуур, сам, нүүр, гарын тос, зайгаар ажилладаг сахлын машин, шүдний оо, сойз, гарын, эдийн болон шингэн саван, ариун цэврийн хэрэглэл,цаас;

9.1.3.бугуйн цаг;

9.1.4.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад

сонин, ном, сэтгүүл;

9.1.5.нормынболон ээлжийн дотуур хувцас;

9.1.6.спортын хувцас;

9.1.7.ардын уламжлалттоглоом;

9.1.8.гэр бүлийн гишүүдийн фото зураг;

9.1.9.3асгийн газраас тогтоосонхөдөлмөрийн хөлснийдоодхэмжээний10 хувьтай тэнцэх хэмжээнийбэлэн мөнгө

9.1.10.Тогтоосон цэгт татах тамхи.

9.2.Дээрх 9.1д зааснаас бусадэд зүйлсийг ялтанд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.

 

Арван зургаа. Ялтанд чөлөө олгох

16.1.Жирийн дэглэмтэй хорих анги, баривчлах байранд ял эдэлж байгаа ялтанд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт

заасан үндэслэлээр чөлөө олгож болно.

16.2.Чөлөө хүсэгч иргэнньсум, дүүргийнЗасаг дарга,нийслэлд дүүргийн болон

гуравдугаар шатлалын, орон нутагт нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний

дүгнэлт болон чөлөө хүссэн өргөдлийг хорих анги, баривчлахбайрныдаргад гаргана.

16.3.Хорих анги, баривчлах байрны дарга холбогдох баримт бичгийн бүрдэл, чөлөө авах ялтны төрөл,садангийн хоѐроос доошгүй хүнийиргэний бичиг баримтыгшалган төрөл садан гэдэг нь нотлогдвол, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын тодорхойлолтыг үндэслэн тушаал гаргаж чөлөө олгоно.

16.4.Чөлөө олгохдоо ялтан, түүний төрөл, садангийн хүнээс

барьцаа мөнгө, эд зүйл авахыг хориглоно.

16.5.Чөлөөгөөр гарч байгаа ялтныг түүний төрөл, садангийн хоѐроос доошгүй

хүний батлан даалтад хүлээлгэн өгнө.

16.6.Батлан даагч нь ялтныг гэмт хэрэг, зөрчилгаргахаасурьдчилан сэргийлж, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр буцаан авчирэх үүрэг хүлээнэ.

16.7.Ялтныг чөлөөний хугацаадуусахад хорих анги, баривчлах байранд буцажирээгүйгээс хорих байгууллагад учирсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.

16.8.Хорих анги, баривчлах байрны дарга ялтанд чөлөө олгосон тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газарт нэн даруймэдэгдэнэ.

16.9.Чөлөөгөөр гарахялтан, түүний батлан даагч чөлөөний хугацаанд нийслэлд

бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт, орон нутагт явах бол

тухайн аймаг, сум дахь шийдвэр гүйцэтгэх албанд ажлын цагаар өдөрт 1 удаабүртгүүлэх үүрэгтэй. Чөлөөгөөр гарсанялтан орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд үртгүүлсэн бол бүртгэсэн албан хаагч энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт шуурхай мэдээгээр танилцуулна.

16.10.Хэрэв чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, оршин суух газартаа байгаагүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол чөлөөг даруй зогсоож, уг ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулна.

16.11.Ялтанд эрүүгийн өөр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, эсхүл ялэдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн буюу оргохыг завдсан,зөрчил гаргаж

сахилгын шийтгэл хүлээсэн, урьд чөлөө авсан үндэслэлээр дахин чөлөө авах хүсэлт

гаргасан, түүнчлэн энэ журмын 16.2-т заасан баримт бичигзөрчилтэй байгаа бол ялтанд чөлөө олгохыг хориглоно.

Scroll To Top