Байгууллагын товч түүх

          Тус төв нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4.2 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124, 125-р зүйл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20/1051 дүгээр “Сургалт явуулах тусгай зөвшөөрөл”-ийг тус тус үндэслэн ШШГЕГ-ын даргын  2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/31 тоот тушаалаар ШШГЕГ-ын дэргэдэх Мэргэжил эзэмшүүлэх төв байгуулагдаж хоригдлуудад барилгын өргөн мэргэжлээр чадамж олгох түр сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

         Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв” болон өргөжсөн.

          Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 460 дугаар тогтоол,  ШШГЕГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/17 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангийн байрлалд нүүлгэн шилжүүлж Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Цагдан хорих 461 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн хэлтэс болсон.

          ШШГЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1107 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон дахин бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Back to top button