Home / Зорилго, зорилт

Зорилго, зорилт

Алсын хараа:

Монгол улсын хөгжлийн чиг хандлагад бодит хувь нэмрээ оруулахуйц, ажил олгогч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог бүрдүүлж, үндэсний тэргүүлэгч сургалтын байгууллага болох.

Эрхэм зорилго:

Хоригдлыг нийгэмшүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол олгох, эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байраар хангагдан гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх боломжийг бүрдүүлэн, суллагдсаны дараа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, өрсөлдөх чадвартай, мэргэжлийн ёс зүй, ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх, улмаар давтан гэмт хэргийн тоог бууруулахад оршино.

Зорилт:

-Багшлах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийнн ур чадварыг хөгжүүлэх;

-Мэргэжлийн ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний фондыг нэмэгдүүлэх;

-Сургалтыг орчин үеийн технологийн шаардлагад нийцсэн менежментээр удирдан шинээр гарсан дэвшилтэд техник, технологийг цаг тухайд нь нэвтрүүлэх, суралцагсдад үзүүлэх үйлчилгээг сайжруулж, сургалт үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлэх;

-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллага болон нийгмийн түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

-Сургалтад хамрагдаж буй суралцагч-хоригдлыг ажлын байраар хангах асуудлыг нийгмийн түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд чанартай зохион байгуулах.

Сургалтад баримтлах зарчим, үнэт зүйлс:

-Мэдлэг чадвар олгох үйл явцыг нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулж, суралцах боломжийг хүн бүрт адил тэгш олгоно.

-Тэнцвэртэй, тогтвортой, оролцоотой хөгжил

-Уламжлал ба шинэчлэл

-Чанар, ил тод, хариуцлагатай байдал

-Шинэ бүтээл, бүтээлч сэтгэлгээ

Scroll To Top