Home / Мэдээ, мэдээлэл / Алба хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Алба хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Тус төвийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мөн ШШГБ-н алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд төвийн нийт алба хаагчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг 2019 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг “Монгол фарм дистрибюшн” ХХК-“МОНМЕДИКАЛ” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан.

Үзлэгийг хүний биеийн ерөнхий дархлаа, эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг үзэж, оношлон, цаашид гарч болзошгүй өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 16 үзүүлэлтээр алба хаагчдыг 18-34 нас, 35-45 нас, 46-54 нас гэсэн 3 ангилалд хуваан явууллаа. IMG_4654

IMG_4658 IMG_4657

Scroll To Top