ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР ЗАРИМ АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ХҮРТЛЭЭ.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Цэргийн баярын өдрөөр тус төвийн захирал ахмад Х.Батбаяр хугацааны өмнө цэргийн “Хошууч” цолоор шагнагдаж ахлах офицерын бүрэлдэхүүнд орж, Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын тушаалаар тус төвийн багш, хурандаа Д.Мөнхсайхан, багш, ахмад Д.Туяамандах, жолооч, ахлах ахлагч Ц.Лхагва-Очир нар ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар сургалтын албаны менежер, дэд хурандаа Г.Алтантуяа, багш, хошууч Ц.Ганбат, ахмад Д.Туяамандах, жолооч, ахлах ахлагч Ц.Лхагва-Очир нар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал”-аар тус тус шагнагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button