Home / Мэдээ, мэдээлэл / Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны үеэр тус төвийн “Тогооч”, “Цахилгаанчин”-ны түр сургалтад хамрагдан төгсөж буй суралцагсадын ар гэрийнхэнд байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

нээлттэй 055 нээлттэй 062нээлттэй 068нээлттэй 052нээлттэй 016нээлттэй 081

Тогоочийн сургалтад суралцсан суралцагсад өөрсдийн гараар хийсэн 5 төрлийн хоол,8 төрлийн зууш, халуун хүйтэн ундаагаар ар гэрийнхэндээ зориулан үзэсгэлэн гаргалаа.

нээлттэй 088нээлттэй 091

“Цахилгаанчин”-ны сургалтад хамрагдсан суралцагсадын дадлагын хичээлээр хийж, бүтээсэн макет, бүдүүвч, биет үзүүлэн зэргийг үзэж сонирхлоо.

нээлттэй 107 нээлттэй 109

Мөн энэ үеэр “Хайрын төв” христийн байгууллагаас тус төвд сургалтад хамрагдаж буй нэр бүхий ялтнуудад халуун хоол, цай, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас зэргийг тусламж болгон өглөө.

Энэ үеэр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэийн төвийн үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгааг иргэдээс авч, тэдний санал хүсэлтийг сонссон.

 

Scroll To Top