Home / Мэдээ, мэдээлэл / Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2019 оны “Нэгдүгээр ээлж”-ийн суралцагсдыг үйлдвэрлэлийн дадлагад шилжүүллээ.

Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2019 оны “Нэгдүгээр ээлж”-ийн суралцагсдыг үйлдвэрлэлийн дадлагад шилжүүллээ.

            Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2019 оны “Нэгдүгээр ээлж”-ийн сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд 409 дүгээр хаалттай хорих ангид багш, дэслэгч Ч.Ганзориг засал чимэглэлчин мэргэжлээр 18, 421 дүгээр нээлттэй хорих ангид багш, ахлах дэслэгч Д.Алтантуяа тогооч мэргэжлээр 24, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид багш, ахмад Б.Соронзонболд гагнуурчин мэргэжлээр 24, дэслэгч Э.Амарбаясгалан 20, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих ангид багш, ахмад Д.Оюунбэлэг засал чимэглэлчин мэргэжлээр 20, ахмад Д.Туяамандах гагнуурчин мэргэжлээр 35, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид багш, ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэн цахилгаанчин мэргэжлээр 20 нийт 161 суралцагчид онолын 172 цаг, сургууль дээрх дадлагын 188 цаг, нийт 360 цагийн онолын сургалтыг  зохион байгуулж дуусгалаа.

              Төвийн захирлын тушаалаар томилогдсон шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд онолын шалгалтыг авч, амжилттай шалгагдсан нийт 137 суралцагчийг тухайн хорих ангиудад дадлага ажлын удирдамжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийн  хооронд 504 цаг буюу 3 сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлагад шилжүүллээ.

11 12

Scroll To Top