Home / Мэдээ, мэдээлэл / Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн багш нарын дунд “ШИЛДЭГ БАГШ-2019” бүсийн уралдаан зохион байгуулагдлаа.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн багш нарын дунд “ШИЛДЭГ БАГШ-2019” бүсийн уралдаан зохион байгуулагдлаа.

          Мэргэжлийн боловсрол сургалтын Улаанбаатар бүсийн харьяа МСҮТ, ПК-ийн багш нарын “ШИЛДЭГ БАГШ-2019” бүсийн уралдаан 2019 оны 03 сарын 15-ны өдөр Барилгын политехникийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 Тус уралдаанд сантехникийн багш, ахмад Б.Соронзонболд оролцож мэргэжлийн ур чадвараа сорьж амжилттай оролцож, батламж гардан авлаа.

 Тэмцээнд техникийн болон мэргэжлийн боловсрол олгодог 9 сургуулийн багш оролцож, уралдааны шүүгчээр Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, үндэсний зөвлөх багш Ч.Оюунцэцэг, зөвлөх багш Ч.Алтанцэцэг, Ж.Мөнхзул  нар ажилласан юм.

3

Scroll To Top