Home / Мэдээ, мэдээлэл / Нээлттэй хичээл зохион байгууллаа.

Нээлттэй хичээл зохион байгууллаа.

421 дүгээр  нээлттэй хорих ангид зохион байгуулагдаж буй мэргэжлийн боловсрол олгох тогоочийн сургалтын сургууль дээрх дадлагын хичээлийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээлттэйгээр зохион байгууллаа.

Нээлттэй хичээлийг тус төвийн тогоочийн багш, ахлах дэслэгч Д.Алтантуяа удирдан зохион байгуулж, сургалтад хамрагдаж буй 21 хоригдлыг 3 багт хувааж, өрсөлдүүлэн шилдэгийг шалгаруулж, баярын бичгээр урамшуулсан бөгөөд төвийн сургалтын албаны менежер, хошууч Г.Алтантуяа, сургалтын арга зүйч, ахмад Л.Алдармаа нар багшийн арга зүй, ур чадварт дүгнэлт, зөвлөмж өгч ажиллалаа.

Тус арга хэмжээнд 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир, алба хаагчдын хамт оролцож, сургалтын үйл явцтай танилцсан юм.

Хамтран ажилласан 421 дүгээр нээлттэй хорих ангийн удирдлага, алба хаагчдад талархал илэрхийлье.

2019-03-05

Scroll To Top