Home / Мэдээ, мэдээлэл / 2019 онд мэргэжлийн боловсрол олгох сургалт эхэллээ.

2019 онд мэргэжлийн боловсрол олгох сургалт эхэллээ.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвөөс 2019 онд зохион байгуулах хоригдолд мэргэжил эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Оюунцэцэгээр батлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд 421 дүгээр нээлттэй хорих ангид тогооч мэргэжлээр 24, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид сантехникч мэргэжлээр 24, өрөг угсрагч мэргэжлээр 20, 435 дугаар хаалттай хорих ангид бетон арматур мэргэжлээр 18, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих ангид гагнуурчин мэргэжлээр 35, засал чимэглэлчин мэргэжлээр 20, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид цахилгаанчин мэргэжлээр 20, нийт 161  хоригдолд мэргэжлийн боловсрол олгох сургалтыг тус тус эхлүүлээд байна.

11111 145

Scroll To Top