Тус төв нь 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, албанд хорих ял эдлэж буй хоригдлуудыг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор цахилгаанчин, гагнуурчин, сантехникч, бетон-арматурчин, засал чимэглэлч, өрөг угсрагч, тогооч гэсэн 7 мэргэжлээр 238 хоригдолд “Чадамжийн гэрчилгээ”, 286 хоригдолд “Мэргэжлийн боловсролын үнэмлэх” олголоо. Энэ нь урьд оныхтой харьцуулахад 4,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.