Home / Мэдээ, мэдээлэл / Багш нарыг чадваржуулах сургалт зохион байгууллаа.

Багш нарыг чадваржуулах сургалт зохион байгууллаа.

         Алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018-2019 онд зохиогдох сургалтын хөтөлбөрийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран “Чадамжийн үнэлгээ, түүний баталгаажуулалт” сэдвээр  1 өдрийн сургалт зохион байгууллаа.

          Сургалтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үндэсний сургагч багш Б.Отгонбүзмаа, арга зүйч С.Лувсанвандан нар удирдан зохион байгуулж, төвийн сургалтын албаны менежер, арга зүйч, багш нарын 11 алба хаагч хамрагдлаа.

        Тус сургалтаар багш нар чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын талаар суурь түвшний ойлголттой болж, үнэлгээ, баталгаажуулалтын стандарт, журам, зарчмын дагуу чадамжийн үнэлгээ зохион байгуулах, оролцогчдыг үнэлэх зэрэг чадварт суралцсан үр дүнтэй сургалт боллоо.

   21 22 23 24 25

Scroll To Top