Home / Мэдээ, мэдээлэл / Багш нарын ур чадварын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Багш нарын ур чадварын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

             Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах ур чадварын уралдааныг Захирлын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 16-17- ны өдрүүдэд  421 дүгээр  нээлттэй, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиудад зохион байгууллаа.

               Уралдаанд багш, а/х Б.Соронзонболд 91.3 оноогоор нэгдүгээр байрыг эзэлж  өргөмжлөл, үндсэн цалингийн 25 хувиар, багш, а/д Д.Туяамандах 88 оноогоор, хоёрдугаар байрыг эзэлж үндсэн  цалингийн 20 хувиар, багш,  д/ч Ч.Ганзориг 82.3 оноогоор  гуравдугаар байранд шалгарч үндсэн цалингийн 15 хувиар тус тус  шагнагдлаа.

           Уралдааны шүүгчээр захирал, ахлах дэслэгч Х.Батбаяр, сургалтын албаны менежер хошууч Г.Алтантуяа, сургалтын арга зүйч, ахмад Л.Алдармаа нар ажиллаж, шалгуур үзүүлэлтийн хүрээнд уралдааныг дүгнэсэн бөгөөд багш тус бүр багшид өгөх, санал зөвлөмжийн хуудсаар өөр өөрсдийн дүгнэлт, саналыг өгсөн нь багш нарын заах арга зүй, хичээлийн үр дүнг сайжруулсан, багшлах арга зүйгээ хамтран хөгжүүлсэн, харилцан туршлага солилцсон үр дүнтэй уралдаан боллоо.

                 Уралдааныг хамтран зохион байгуулсан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих ангийн удирдлага, алба хаагчдадаа талархал илэрхийлье.

11 13 14 16 17 15 18

Scroll To Top