Тус Төвөөс 2018 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар батлуулж, тус Төвийн захирлын баталсан “Мэргэжлийн боловсрол олгох болон мэргэжлийн сургалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу Хоёрдугаар ээлжийн сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГГ хорих 413 дугаар ангид багш, дэслэгч Б.Пүрэвсүрэн цахилгаанчин мэргэжлээр 16, Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангид багш, ахмад Д.Оюунбэлэг засал чимэглэлчин мэргэжлээр 20, Дарьт дахь 433 дугаар хаалттай хорих ангид багш, ахмад Ц.Ганбат бетон арматурчин мэргэжлээр 15, багш, ахлах дэслэгч Б.Соронзонболд сантехникч мэргэжлээр 13, багш, дэслэгч Б.Цэнгэлсайхан цахилгаанчин мэргэжлээр 15, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих ангид багш, дэслэгч Ч.Ганзориг засал чимэглэлчин мэргэжлээр 16, 409 дүгээр нээлттэй хаалттай хорих ангид өрөг угсрагч мэргэжлээр 9, 441 дүгээр нээлттэй хорих ангид багш, ахлах дэслэгч Д.Туяамандах гагнуурчин мэргэжлээр 11, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд тогооч мэргэжлээр 11, нийт 126 суралцагчид онолын сургалтыг зохион байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд амжилттай шалгагдсан нийт 126 суралцагчийг тухайн хорих ангиудад удирдамжийн дагуу 3 сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийлгэж дуусгаад байна.