Home / Мэдээ, мэдээлэл / Багш, ахмад Ц.Ганбатын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэлээ.

Багш, ахмад Ц.Ганбатын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэлээ.

         Дэлхийн багш нарын 52 дахь, Монголын багш нарын 24 дэхь өдрийг тохиолдуулан тус төвийн бетон-арматурын багш, ахмад Ц.Ганбатын “Хөдөлмөр алдар”-ыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэлээ. Өдөрлөгт ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Ариунбаяр, сэтгэлзүйч , дэслэгч Ц.Дэжид нар болон төвийн алба хаагчид оролцлоо.

         Өдөрлөгийн үеэр багш, ахмад Ц.Ганбат залуу багш, алба хаагчдад өөрийн ажлын дадлага туршлага,бүтээлч ажил үйлс, дурсамжаасаа хуваалцан зөвлөгөө өгсөн.

        Багш нарын баярыг тохиолдуулан хөдөлмөр алдараа тэмдэглэж буй багш, ахмад Ц.Ганбатыг Боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”,  Нийслэлийн боловсролын газрын “Ахлах багш” цол тэмдгэрээр шагнагдсаныг төвийн захирал, ахлах дэслэгч Х.Батбаяр гардуулан өглөө. IMG_2586 IMG_2626 IMG_2631 IMG_2651 IMG_2669 IMG_2581

Scroll To Top