2020-2021 оны хичээлийн шинэ жилийн сургалт эхэллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалт зохион байгуулах журам”-ын дагуу 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.
Мэргэжлийн боловсрол олгох 6 сарын сургалтанд:/ Барилгын засал чимэглэлчин-35, Барилгын цахилгаанчин-20, Барилгын өрөг угсрагч-11, Гагнуурчин-41, Тогооч-20, Барилгын мужаан-18 нийт 156 суралцагч,
Мэргэжлийн чадамж олгох 1 сарын сургалтанд: / Барилгын сантехникч-15, Арьсаар гар урлалын зүйл урлаач-15, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин-20, Бетон арматурчин-20 нийт 70 суралцагч,
Ийнхүү нэгдүгээр ээлжийн сургалтад нийт 226 суралцагч тус тус хамрагдаад байна.

