Home / Uncategorized / Багш нарт Бүсийн арга зүйн төвийн зөвлөх багш сургалт явууллаа

Багш нарт Бүсийн арга зүйн төвийн зөвлөх багш сургалт явууллаа

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/25 дугаар “Сургалт зохион байгуулах” тушаалын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс, Улаанбаатар хотын Бүсийн арга зүйн төвтэй хамтран “Багш нарыг чадавхжуулах” сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төвийн байранд зохион байгуулав.

Уг сургалт нь мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааны баримт бичиг боловсруулалтыг сайжруулах, сургах зүйн ур чадвар, сургалтын чанар үр дүнг дээшлүүлж, багш нарыг чадавхжуулах зорилготой бөгөөд  тус Төвийн захирал, сургалтын албаны менежер, хошууч Г.Алтантуяа, сургалтын арга зүйч, ахмад Л.Алдармаа, багш нарын 18 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтыг Улаанбаатар хотын Бүсийн арга зүйн төвийн сургалт хариуцсан арга зүйч, зөвлөх багш С.Пүрэвмаа удирдан зохион байгуулсан юм.

 

Scroll To Top