Home / Мэдээ, мэдээлэл / Мужааны багш ажилд авна.

Мужааны багш ажилд авна.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн багшийн орон тоонд багш шалгаруулж авна.

Зарлагдаж байгаа ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгэл, судалгаанд хамрагдана уу.

Холбоо барих утасны дугаар 94117076, цахим хаяг altantuya_gantumur@yahoo.com

  1. Мужааны багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Тухайн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй байна;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх эрмэлзэлтэй идэвх санаачлагатай, бие даан ажиллах чадвартай;
  • Сийлбэр хийх чадвартай байх нь давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  • Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан бол сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гурван үеийн түүх намтар;
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

СУРГАЛТЫН АЛБА

Scroll To Top