Home / Мэдээ, мэдээлэл / “Мэргэжлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу 2 дугаар ээлжийн сургалт эхэллээ

“Мэргэжлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу 2 дугаар ээлжийн сургалт эхэллээ

Тус Төвөөс 2018 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар батлуулж, тус Төвийн захирлын баталсан “Мэргэжлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу 2 дугаар ээлжийн сургалтыг эхлүүлээд байна.

2018 оны 03 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГГ-413 дугаар хаалттай нээлттэй хорих ангид “Цахилгаанчин” мэргэжлээр 25, Дарьт дахь Хорих 433 дугаар ангид “Бетон арматурчин” мэргэжлээр 15, “Цахилгаанчин” 15, “Сантехникч” мэргэжлээр 15, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих ангид 20, Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангид “Засал чимэглэлчин” мэргэжлээр 20, 409 дүгээр хаалттай хорих ангид “Өрөг угсрагч” мэргэжлээр 15, нийт 125 суралцагчид мэргэжлийн боловсрол олгох сургалтыг тус тус зохион байгуулж байна.404 403 400 402

Scroll To Top