Шуурхай мэдээ
Home / Uncategorized / СУРГАЛТЫН ЯВЦ, БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

СУРГАЛТЫН ЯВЦ, БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Тус төвийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөний биелэлт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/506, А/266 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан аргачлалыг баримтлан суралцагчийн мэдлэг, чадварыг сайжруулах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 06- 07-ны өдрүүдэд “Сургалтын явц, багшийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажил”-ыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллалаа.

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид багш, ахмад Д.Алтантуяа тогооч мэргэжлээр, багш, ахмад А.Оюунцэцэг оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 441 дүгээр нээлттэй хорих ангид багш, ахмад Д.Туяамандах гагнуурчин, багш, дэслэгч Б.Цэнгэлсайхан барилгын цахилгаанчин, гэрээт багш Ц.Дашням барилгын сантехникч мэргэжлээр тус тус зохион байгуулж буй мэргэжлийн сургалтын явцтай танилцаж, багш тус бүрийн хичээлд сууж, санал, зөвлөмж өглөө.

Цаашид тус төвөөс хотын бүсийн хорих ангиудад явагдаж буй мэргэжлийн сургалтын явцад зөвлөн туслах ажиллагааг удирдамжийн дагуу зохион байгуулна.

Scroll To Top