Тус мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 2018 онд дэвшүүлсэн зорилтн хүрээнд түншлэлийг хөгжүүлж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх харилцан туршлага солилцох сургалтын үйл ажиллагаанд шинэлэг технологи нэвтрүүлэх, сургалтын орчныг хөгжүүлэх зорилгоор багш, алба хаагчийн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 03 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн “Сөнөд зүүн хошуу”, “Шилийн хот”, “Шулуун хөх хошуу” зэрэг газарт айлчилж сурган хүмүүжил шинжлэх ухаан техник мэргэжлийн товчоо болон бусад сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан ажиллалаа.
Уг айлчлалын хүрээнд Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны ажил мэргэжлийн ахлах сургуультай танилцан, хоёр орны багш нарын заах арга зүйн талаар туршлага солилцон, сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.