Шуурхай мэдээ
Home / Uncategorized / Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2020 оны нэгдүгээр ээлжийн сургалт эхэллээ.

Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2020 оны нэгдүгээр ээлжийн сургалт эхэллээ.

Тус төвөөс хорих ангиудад ял эдлэж буй хоригдлуудыг нийгэмшүүлэх тэдэнд ажил мэргэжлийн чиг баримжаа, дадал олгох зорилготой явагддаг мэргэжлийн сургалтын 2020 оны нэгдүгээр ээлжийн сургалт батлагдсан хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэллээ.

2020 оны эхний сургалтаар Мэргэжлийн боловсрол олгох сургалтад 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангид Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр-22, “Гагнуурчин” мэргэжлээр-25,

433 дугаар хаалттай хорих ангид “Барилгын засал чимэглэлчин” мэргэжлээр-15, “Барилгын өрөг угсрагч” мэргэжлээр-15,

Мэргэжлийн түр сургалтад Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй хаалттай хорих ангид “Оёсол бүтээгдэхүүний оёлолчин” мэргэжлээр-20,

 409 дүгээр хаалттай хорих ангид “Арьсаар гар урлалын зүйлч урлаач” мэргэжлээр-10,

441 дүгээр нээлттэй хорих ангид “Гагнуурчин” мэргэжлээр-5, “Цахилгаанчин” мэргэжлээр-6,  нийт 118 хоригдолд сургалт зохион байгуулж байна.

Scroll To Top