Home / Мэдээ, мэдээлэл / Сургалтын явц, багшийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслалаа.

Сургалтын явц, багшийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслалаа.

Тус төвийн захирал, ахмад Х.Батбаяр, сургалтын албаны менежер, хошууч Г.Алтантуяа, сургалтын арга зүйч, ахмад Л.Алдармаа нар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 417, 419, 425, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиудад албан томилолттой ажиллалаа.

Томилолтын хугацаанд 2019-2020 оны хичээлийн жилд зохион байгуулж буй мэргэжлийн боловсрол олгох сургалтын батлагдсан хуваарь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/506, А/266 дугаар хамтарсан тушаалын хэрэгжилт, багш нарын сургалтын үйл явцтай танилцан, суралцагч хоригдлуудаас “Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа” авч, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Scroll To Top