Home / Uncategorized / 5 төрөлт спортын тэмцээнд оролцлоо

5 төрөлт спортын тэмцээнд оролцлоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын дундах Спортын Таван төрөлт тэмцээнд тус төв нь “Хэрэмт Цамхаг” УТҮГ-тай хамтарсан баг тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

 Тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгийн биеийн тамирын зааланд амжилттай болж өнгөрлөө.

   Тэмцээний ширээний теннисний төрөлд төвийн багш, ахмад Б.Соронзонболд, нярав ахлах ахлагч М.Үүрцайх, Шатарын төрөлд багш, ахмад Ш.Нямсүрэн нар болон сагсан бөмбөг, волейбол, олс таталтад хоёр байгууллага хамтарсан багаар оролцсон.

Scroll To Top