Home / Мэдээ, мэдээлэл / МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар энэ сарын 2-3-нд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

 “Мэргэжлийн боловсрол хөгжлийн тулгуур” уриан дор болж буй улсын анхдугаар зөвлөгөөнд  тус төвийн захирал, ахмад Х.Батбаяр, сургалтын албаны менежер, хошууч Г.Алтантуяа, багш, ахмад Д.Туяамандах нар оролцлоо.

Зөвлөгөөн нийт мэргэжлийн боловсрол сургалтын салбарын 2500 шахам багшийн төлөөлөл 800 хүн оролцсон.

Манай улсад мэргэжлийн боловсрол сургалтын салбарт өнөөдөр төрийн болон төрийн бус өмчийн 84 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж байна.

Scroll To Top