Home / Uncategorized / 2019-2020 оны хичээлийн жилийн сургалт эхэллээ.

2019-2020 оны хичээлийн жилийн сургалт эхэллээ.

2019-2020 оны хичээлийн жилд хоригдолд мэргэжлийн боловсрол олгох хичээл сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлүүллээ.

Нэгдүгээр ээлжийн сургалтаар 415 дугаар хаалттай хорих ангид засал чимэглэлчин мэргэжлээр 20, сантехникч мэргэжлээр 26, 417 дугаар нээлттэй хорих ангид засал чимэглэлчин мэргэжлээр 15, өрөг угсрагч мэргэжлээр 15, Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангид цахилгаанчин 20, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид бетон арматурчин мэргэжлээр 12,  гагнуурчин мэргэжлээр 15, 427 дугаар хаалттай хорих ангид тогооч мэргэжлээр 28, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт мужаан мэргэжлээр 19, 441 дүгээр хаалттай хорих ангид гагнуурчин мэргэжлээр 15, нийт 185 суралцагч хоригдол хамрагдаад байна.

Scroll To Top