Home / Uncategorized / ХОРИГДЛУУД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.

ХОРИГДЛУУД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Амгалан” мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь 10 дахь жилдээ хорих ангиудад ял эдлэж буй хоригдлуудад 1 жилийн хугацаатай мэргэжлийн боловсрол олгох сургалт, 1 сарын хугацаатай мэргэжлийн сургалтыг барилгын цахилгаанчин, барилгын засал чимэглэлчин, барилгын сантехникч, барилгын өрөг угсрагч, барилгын мужаан, бетон арматурчин, гагнуурчин, тогооч, кеттельчин, монгол дархан, арьсаар гар урлалын зүйл урлаач, сийлбэрчин, сүлжигч, оёдолчин зэрэг 14 мэргэжлээр зохион байгуулж байна. 

Өнөөдөр тус МСҮТ-өөс зохион байгуулсан мэргэжлийн сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 409 дүгээр хаалттай хорих ангийн 109 хоригдолд киттельчин, 22 хоригдолд оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр “Чадамжийн гэрчилгээ”, 19 хоригдолд барилгын засал чимэглэлчин мэргэжлээр 3-р зэргийн “мэргэжлийн үнэмлэх”-ийг 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан, МСҮТ-ийн захирал, ахмад Х.Батбаяр нар болон бусад алба хаагчид гардуулан өгч амжилт хүслээ.

Цаашид 409-р хаалттай хорих ангийн үйлдвэрүүдэд ажиллаж байгаа бүх хоригдлуудад үе шаттайгаар мэргэжлийн боловсрол олгоно.

Тус МСҮТ нь 2019 оны 8 дугаар сарын байдлаар энэ онд нийт 522 хоригдолд мэргэжлийн сургалт зохион байгуулж, 149 суралцагчид  мэргэжлийн үнэмлэх, 205 суралцагчид чадамжийн гэрчилгээ олгож, 168 суралцагчийг үйлдвэрлэлийн дадлагад шилжүүлээд байна.

Scroll To Top