Home / Мэдээ, мэдээлэл / “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЧ БАГШ-2018” уралдаанд гагнуурын багш, ахлах дэслэгч Д.Туяамандах оролцлоо.

“ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЧ БАГШ-2018” уралдаанд гагнуурын багш, ахлах дэслэгч Д.Туяамандах оролцлоо.

Мэргэжлийн боловсрол сургалтын Улаанбаатар бүсийн харьяа МСҮТ, ПК-ийн багш нарын “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЧ БАГШ-2018” бүсийн уралдаан 2018 оны 03 сарын 15-ны өдөр Хангай дээд сургуулийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

55 78 333 336 3232 Тус уралдаанд гагнуурын багш, ахлах дэслэгч Д.Туяамандах оролцож мэргэжлийн ур чадвараа сорьж амжилттай оролцлоо.

Тэмцээнд техникийн болон мэргэжлийн боловсрол олгодог 8 сургуулийн багш оролцож, МСПК-ийн багш Н.Мөнхжаргал тэргүүн байр, ХТПК-ийн багш Б.Сайнбаяр дэд байр, Хангай МСҮТ-ийн багш Н.Бямбацэдэн гутгаар байрыг тус тус эзлэн “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЧ БАГШ” ӨРГӨМЖЛӨЛ, “УЛСЫН УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРХ”-ээр шагнагдлаа.

Уралдааны шүүгчээр Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Ж.Энхтунгалаг, УББАЗТ-ийн арга зүйч, зөвлөх багш С.Пүрэвмаа, мөн зөвлөх багш Ч.Алтанцэцэг нар ажилласан юм.

Scroll To Top