Home / Мэдээ, мэдээлэл / Суралцагсад үйлдвэрлэлийн дадлагад шилжлээ.

Суралцагсад үйлдвэрлэлийн дадлагад шилжлээ.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвөөс 2018 онд зохион байгуулах хоригдолд мэргэжил эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Туулхүүгээр батлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд мэргэжлийн боловсрол олгох онолын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мааньт дахь 415 дугаар  хаалттай хорих ангид цахилгаанчин мэргэжлээр 27, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид сантехникч мэргэжлээр 18, засал чимэглэлчин мэргэжлээр 10, Мөнгөн морьт дахь 417 дугаар нээлттэй хорих ангид гагнуурчин мэргэжлээр 12, Хорих 427 дугаар хаалттай хорих ангид бетон арматурчин мэргэжлээр 11, өрөг угсрагч мэргэжлээр 13, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар нээлттэй хорих ангид цахилгаанчин мэргэжлээр 12, засал чимэглэлчин мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгох сургалт 15, мэргэжлийн сургалт 12 нийт 130 суралцагчид онолын сургалтыг зохион байгуулж, МСҮТ-ийн захирал, сургалтын албаны дарга, сургалтын арга зүйч болон багш нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс онолын шалгалтыг авч, амжилттай шалгагдсан нийт 115 суралцагчийг тухайн хорих ангиудад дадлага ажлын удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлагад тус тус шилжүүлээд байна.8787 857 741 878

Scroll To Top