Home / Мэдээ, мэдээлэл / 2018 онд мэргэжлийн боловсрол олгох төлөвлөгөөт сургалтууд эхлээд байна.

2018 онд мэргэжлийн боловсрол олгох төлөвлөгөөт сургалтууд эхлээд байна.

6 1Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвөөс 2018 онд зохион байгуулах хоригдолд мэргэжил эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны  дарга, хурандаа Г.Туулхүүгээр батлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-15-ы өдрүүдэд Хорих 427 дугаар хаалттай хорих ангид өрөг угсрагч мэргэжлээр 19, бетон арматур мэргэжлээр 16, Мөнгөн морьт дахь 417 дугаар нээлттэй хорих ангид гагнуурчин мэргэжлээр 16, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид сантехникч мэргэжлээр 20, засал чимэглэлчин мэргэжлээр 18, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар нээлттэй хорих ангид засал чимэглэлчин мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгох сургалт 17, мэргэжлийн сургалт 12, цахилгаанчин мэргэжлээр 12, Мааньт дахь 415 дугаар  хаалттай хорих ангид цахилгаанчин мэргэжлээр 32, нийт 162  хоригдолд мэргэжлийн боловсрол олгох болон мэргэжлийн сургалтыг тус тус эхлүүлээд байна.

')}

Scroll To Top