Home / Uncategorized / “Багш нарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Багш нарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

xxxx

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2а/3561 дүгээр албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Багш нарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/98 дугаар тушаалаар баярын арга хэмжээг хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.

Монголын багш нарын 49 дэх өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/1303 дугаар тушаалаар тус төвийн бетон арматурын багш, ахлах дэслэгч Ц.Ганбатыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө II” зэргийн тэмдгээр, хоол үйлдвэрлэлийн технологийн багш, дэслэгч Д.Алтантуяа, засал чимэглэлийн багш, ахлах ахлагч Ч.Ганзориг нарыг Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар” тэмдгээр шагнаж урамшуулсаныг баярын хурлын үеэр төвийн захирал хошууч Ц.Хэрлэн шагналыг гардууллаа.

Scroll To Top